logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Владимир Путины БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр “Сибирийн хүч 2” төслийн талаар дурдагдсангүй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 21 09:00
    45

    Зургийг: : Maxim Shemetov/Pool/AP/Bloomberg

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийсэн 25 дахь удаагийн айлчлал өндөрлөв

    (Bloomberg) -- ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн яриа хэлэлцээ өндөрлөж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нутаг буцлаа. Тэрбээр лхагва гарагийн орой БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй албан бус уулзалт хийснийхээ дараа "Яриа хэлцэл амжилттай, үр дүнтэй, эрчимтэй байсан” гэж мэдэгджээ.

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн, худалдаа, төмөр замын бүтээн байгуулалт, холбоо харилцаа, технологийн салбарыг хамарсан 40 гаруй гэрээ, баримт бичигт гарын үсэг зурсан байна.

    ОХУ-ын Ерөнхийлөгчийг нутаг буцсаны дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан хамтарсан мэдэгдэлд хоёр улс хиймэл оюун, иргэний нисэх, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ амласан талаар мэдээлжээ. Түүнчлэн газрын тос,  байгалийн хий, цөмийн эрчим хүч зэрэг салбарт эрчим хүчний түншлэлээ хөгжүүлэхээр тохиролцсоныг онцолсон байна.

    Харин айлчлалаар хэлэлцэх сэдвүүдэд багтсан байсан “Сибирийн хүч 2” байгалийн хий дамжуулах хоолойн төслийн талаар Владимир Путин, Ши Жиньпин нарын хэн нь ч дурдсангүй. Хэдий тийм боловч "Талууд төслийн үндсэн зарчмууд дээр тохиролцоонд хүрсэн бөгөөд зарим эцэслэх ажлууд байгаа"-г Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна. 

    Үүнээс өмнө Владимир Путин Жиньпинтэй уулзах үедээ "ОХУ нь БНХАУ-ын хүчний найдвартай нийлүүлэгч хэвээр байгаа"-г онцолсон юм.

    unnamed.jpg

    ОХУ БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн экспортын хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх дээрх төслийн хэлэлцээрийг байгуулахын тулд олон жил ажиллаж буй.

    Ормузын хоолойн хөдөлгөөн хаагдсан нь далайгаар тээвэрлэдэг шингэрүүлсэн байгалийн хийн урт хугацааны найдвартай нийлүүлэлтэд эргэлзээ төрүүлж буй энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д хийх айлчлалаараа энэ асуудлыг голлон хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байсан юм.

    Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Сибирийн хүч-2 хийн хоолойн төслийн бүх гол үзүүлэлт, суурь нөхцөл дээр талууд нэгдсэн ойлголтод хүрсэн. Одоо зөвхөн эцэслэн тохирох цөөн хэдэн асуудал үлдээд байна” гэж мэдээлсэн байна. Мөн хийн хоолойг барьж дуусгах тодорхой цаг хугацаа хараахан тогтоогүй байгааг тодотгожээ. Дмитрий Песков үүнийг “том амжилт” гэж тодорхойлсон ч Кремль үүнтэй төстэй мэдэгдлийг сүүлийн хэдэн жилийн турш тасралтгүй хийсээр ирсэн юм.

    Cэтгэгдэл бичих