logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    "Гэр бүлийг дэмжих тухай" анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 20 16:00
    83

    Зургийг: Э.Тэнгис

    ЗГ: Хүүхдийн сайн сайхан, эцэг, эх, асран хамгаалагчийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бий болгохыг чухалчилж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

    Монгол Улсад гэр бүл салалт нэмэгдэж, төрөлт болон гэр бүл бүртгэл буурч байгааг салбарын сайд онцолж байв. Хуулийн төсөлд хүүхэдтэй залуу гэр бүл, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжид хамруулахаар тусгажээ.

    Мөн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах, түрээсийн орон сууцанд хамруулах байдлаар орон байртай болгох зохицуулалтыг оруулсан байна.

    Хэдий тийм боловч хуулийн төслөөс гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн нэг гишүүнийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх заалтыг хасжээ. Энэ нь Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх иргэний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх орлогыг ХХОАТ-аас чөлөөлсөнтэй холбоотой юм байна.

    Үүнээс гадна хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авахад нь зориулж ажлын цагийг богиносгох, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч буй  ажилтанд гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор хангах, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах зэрэг ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг ажил олгогч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлнэ гэж хуулийн төсөлд тусгажээ.

    Cэтгэгдэл бичих