logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Владимир Путин, Ши Жиньпин нар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд чиглэсэн 20 гаруй гэрээ үзэглэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 20 14:40
    463

    Зургийг: Maxim Shemetov/Pool/AP Photo/Bloomberg

    ОХУ нь БНХАУ-ын найдвартай эрчим хүчний нийлүүлэгч хэвээр байгааг Владимир Путин онцоллоо

    (Bloomberg) -- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн 20 гаруй гэрээ, баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал: худалдаа, төмөр замын бүтээн байгуулалт, холбоо харилцаа, технологийн салбарыг хамарч байна.

    Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжин хотноо Ши Жиньпинтэй уулзах үедээ "ОХУ нь БНХАУ-ын хүчний найдвартай нийлүүлэгч хэвээр байгаа"-г онцолсон юм. Мөн тэрбээр "Олон улсын тавцанд үүсээд буй өнөөгийн хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалан хоёр улсын хамтын ажиллагаа нэн чухал болоод буй"-г тодотгосон байна.

    Харин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин "БНХАУ болон ОХУ иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хоёр орны хөгжил дэвшил, сэргэн мандалтыг урагшлуулах ёстой" гэж мэдэгджээ.

    POWER-OF-SIBERIA-GFX.png

    Түүнчлэн хоёр улсын төлөөлөгчид нэр нь тодорхойгүй эрчим хүчний гэрээг баталсан ч уг баримт бичгийг үзэглэхэд Төрийн тэргүүнүүд биечлэн байгаагүй. Тиймээс энэ нь хүлээлт дагуулсан хийн хоолойн хэлэлцээр мөн эсэх нь эргэлзээтэй байна.

    Төрийн тэргүүнүүдийн яриа хэлэлцээний хөтөлбөрт багтсан гол сэдвүүдийн нэг нь Монголын нутгаар дамжин өнгөрөх “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл байгаа бөгөөд талууд уулзалтын үеэр салбар бүрийг хамарсан 40 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж буйг Кремлийн Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдээлсэн юм.

    ОХУ-ын хувьд Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй дэлхийн эрчим хүчний хямрал нь БНХАУ-ыг хийн төслийн яриа хэлэлцээнд илүү уян хатан хандахад нөлөөлнө гэж найдаж байна.

    Cэтгэгдэл бичих