logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Чили улс 2026, 2027 оны зэсийн олборлолтын төсөөллөө бууруулав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 20 10:00
    1041

    Зургийг: mining.com

    Cochilco буюу Чили улсын Төрийн өмчит зэсийн комисс дэлхийн цэвэршүүлсэн зэсийн эрэлт энэ онд 1.5 хувиар, ирэх 2027 онд 2.3 хувиар өсөх төлөвтэй гэж мэдээллээ. Үүнд БНХАУ-ын  хэрэглээ гол хөдөлгөгч хүч болно гэж үзэж байна.

    Зэсийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Чили улс энэ он болон ирэх оны олборлолтын төсөөллөө бууруулсан юм. Энэ нь зэсийн үнэ түүхэн дээд түвшиндээ ойртоход нөлөөлж буй нийлүүлэлтийн хомсдол улам гүнзгийрэх дохио болж байна.

    Хүдрийн агуулга муудсанаас гадна төлөвлөгөөт засвар үйлчилгээ болон үйл ажиллагааны доголдлоос шалтгаалан Чилийн зэсийн гарц энэ онд хоёр хувиар буурч, 5.3 сая тонн болно гэж Cochilco тооцоолжээ. Энэ нь өмнөх төсөөлөл болох 5.6 сая тонноос доогуур үзүүлэлт болж буй.

    Харин ирэх онд олборлолт нь дөрвөн хувиар өсөж, 5.5 сая тонн хүрнэ гэж таамагласан байна. Энэ нь мөн л өмнөх төсөөллөөс 400 мянган тонноор буурсан дүн юм.

    Cэтгэгдэл бичих