
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин (2025 оны V сар) Зургийг: Evgenia Novozhenina/Pool/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзахаар өнөөдөр Бээжин хотыг зорино. Энэ нь 2026 он гарсаар Владимир Путины гадаад улсад хийж буй анхны айлчлал болох юм.
АНУ болон Ираны дайн нь ОХУ-д БНХАУ-тай эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж олгож буй.
Москва Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний зах зээл дэх тогтворгүй байдал нь БНХАУ-ыг “Сибирийн хүч-2” төслийн хэлэлцээрт илүү уян хатан хандахад хүргэнэ гэж найдаж байгааг ойрын эх сурвалжуудын мэдээлжээ.
Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн төсөл нь яриа хэлэлцээний хөтөлбөрт багтсан. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэнэ гэдгийг Кремлийн Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков тодотгожээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар лхагва гарагт хэлэлцээ хийх товтой байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр аливаа хэлэлцээрт ахиц гарах эсэх нь зөвхөн Ши Жиньпинээс хамаарна. Хэдий тийм боловч ОХУ хэлэлцээрт амархан хүрч чадна гэх шинж тэмдэг одоогоор бага байна.