
Зургийг: Evgenia Novozhenina/Bloomberg
(Bloomberg) -- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 20-нд буюу ирэх лхагва гарагт Бээжинд айлчлахаар болсныг “South China Morning Post” мэдээллээ.
Нэг өдрийн айлчлал нь Кремль, Бээжингийн харилцааг өргөжүүлэх зорилготой ээлжит айлчлал болох бөгөөд цэргийн жагсаал зэрэг төлөвлөсөн арга хэмжээ болохгүй байх магадлалтайг “South China Morning Post” ойрын эх сурвалж эш татан онцолжээ.
Энэхүү айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-д хийсэн дээд хэмжээний айлчлалаас хэдхэн хоногийн дараа тохиож буй нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Хэдий тийм боловч БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас дээрх мэдээлэлд тайлбар өгөх хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна. Мөн Кремлиэс айлчлалын товыг албан ёсоор зарлаагүй байгаа аж.
Владимир Путины БНХАУ-д хийх айлчлал нь түүний энэ он гарсаар анхны хилийн чанад дахь айлчлал болохоор байна.
ОХУ 2022 онд Украины эсрэг дайныг эхлүүлж, барууны орнуудын хоригт өртсөнөөс хойш Бээжин Москвагийн гол холбоотон болсон. Өнгөрсөн сард БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авах үеэрээ хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэхээ амласан юм.