logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Тайванийн асуудалд бодлогогүй хандвал “мөргөлдөөн гарч болзошгүй"-г Ши Жиньпин Дональд Трампт анхааруулав
    Jeff Mason, Colum Murphy
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 14 14:30
    157

    Зургийг: Brendan Smialowski/AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Бээжинд угтан авч уулзахдаа Тайваньтай холбоотой асуудлыг сөхөж, "Хэрэв буруу удирдан чиглүүлбэл хоёр улсын хооронд мөргөлдөөн үүсэх эрсдэлтэй"-г анхааруулжээ.

    Бээжин дэх Ардын хурлын их танхимд болсон хоёр удирдагчийн эхний уулзалт халуун дулаан уур амьсгалтай өрнөсөн ч уулзалт дуусахын өмнө Ши Жиньпин "Хэрэв асуудлыг буруу удирдан чиглүүлбэл хоёр улсын хооронд тулгаралт, мөргөлдөөн үүсэж, БНХАУ-АНУ-ын харилцааг бүхлээр нь маш аюултай нөхцөл байдал руу түлхэнэ" хэмээн онцолсон байна.

    Сүүлийн саруудад АНУ, БНХАУ-ын харилцааг хурцатгасан олон асуудлын нэг нь Тайванийн арал байв. Өөртөө засах ардчилсан тогтолцоот Тайваньд АНУ зэвсэг худалдахаар төлөвлөснийг БНХАУ хүчтэй эсэргүүцэж, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн байр сууриа тодорхой болгохыг Вашингтоноос шаардсан юм.

    Дональд Трампын Төрийн тэргүүний хувиар есөн жилийн дараа БНХАУ-д хийж буй энэхүү айлчлалын эхэнд хоёр удирдагч ихэвчлэн өөдрөг өнгө аястай үгс солилцож, хагарал хуваагдлын оронд хамтран ажиллах боломжийг хоёулаа тодотгож байлаа. "Бид дайснууд биш түншүүд байх учиртай. Нэгнээ амжилтад хүрэхэд тусалж, хамтдаа хөгжин цэцэглэж, шинэ эрин үед том гүрнүүд эв найртай орших зөв арга замыг олох хэрэгтэй" хэмээн Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчид хандан өгүүлжээ.

    Cэтгэгдэл бичих