logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ЭЗХАХБ: Японы Төв банк 2027 оны эцэс гэхэд бодлогын хүүгээ 2 хувьд хүргэх төлөвтэй
    Erica Yokoyama
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 13 15:15
    271

    Зургийг: Toru Hanai/Bloomberg

    (Bloomberg) -- Японы Төв банкны бодлогын хүү 2027 оны эцэс гэхэд хоёр хувь хүрэх төлөвтэй гэж Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага мэдээллээ. Тодруулбал: инфляц хоёр хувь орчимд хадгалагдсан тохиолдолд одоогийн бодлогын хүү нь саармаг буюу эдийн засагт тэнцвэртэй нөлөө үзүүлэх түвшнээс харьцангуй доогуур байгааг тайландаа дурджээ.

    Түүнчлэн Японы Төв банк эдийн засаг хэт халахаас сэргийлэхийн тулд бодлогын хүүг үе шаттайгаар өсгөх хэрэгтэйг онцоллоо.

    Японы Төв банкнаас бодлогын хүүгийн саармаг түвшнийг 1.1-2.5 хувийн хооронд байна гэж тооцоолж байгаа аж. Харин ОУВС-ийн шинжээчид тус төв банкийг энэ удаагийн мөнгөний бодлогыг хатууруулах мөчлөгөөр бодлогын хүүг 1.5 хувьд хүргэнэ гэж таамагласан байна. Тиймээс Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын хоёр хувьд хүргэх төсөөлөл нь харьцангуй өндөр байгаа юм.

    Cэтгэгдэл бичих