logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трамп: Ираны дайныг эцэслэхэд БНХАУ-ын тусламж заавал шаардлагагүй
    Skylar Woodhouse, Josh Wingrove
    Sam Dagher, Fiona MacDonald
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 13 09:25
    255

    Зургийг: Bloomberg

    АНУ Ираны эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөл боловсруулж байна

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт БНХАУ-д айлчлах бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийх уулзалтын яриа хэлэлцээний гол сэдэв нь Ираны дайн биш гэж мэдээллээ.  

    Мөн тэрбээр “Ирантай хийж буй дайнд АНУ энхийн замаар, эсвэл хүч хэрэглэн заавал ялалт байгуулах”-ыг онцолжээ. Түүнчлэн “Дайныг эцэслэхэд БНХАУ-ын тусламж шаардлагагүй” гэж мэдэгдэв.

    Харин АНУ-аас Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэхээ Дональд Трамп илэрхийлээд байна.

    АНУ болон холбоотон орнууд Ираны эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөл боловсруулж байгаа аж. Үүнд Ираныг арилжааны хөлөг онгоцнуудын эсрэг халдлага, заналхийллээ зогсоохыг сануулж, биелүүлээгүй тохиолдолд НҮБ-ын дүрмийн VII бүлэгт заасны дагуу хүч хэрэглэх болон хориг арга хэмжээ авахыг зөвшөөрөхөөр тусгажээ.

    Үүнээс гадна Ойрх Дорнодын дайны эхэн үеэр Арабын Нэгдсэн Эмират улс Иран улсад удаа дараа хариу цохилт өгч байсан гэж “Wall Street Journal” мэдээлсэн байна. Тодруулбал: АНУ, Израил болон Иран дөрөвдүгээр сарын наймны өдөр гал зогсоох тохиролцоонд хүрэхээс өмнө Арабын Нэгдсэн Эмират улс нь Иран улсад хэд хэдэн удаа цохилт өгсөн гэж эх сурвалжууд мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих