logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Зэсийн үнэ тонн нь $14,000 давж, бүх цаг үеийн дээд түвшинд дөхөв
    Mark Burton, Yvonne Yue Li
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 13 09:00
    243

    Зургийг: Damian Lemanski/Bloomberg

    (Bloomberg) -- Зэсийн ханш мягмар гарагт Лондоны Металлын биржид тонн нь 14 мянган ам.доллар давлаа. Тодруулбал: зэсийн үнэ 1.2 хувиар өсөж, тонн нь 14,106 ам.доллар хүрээд байна. Энэ нь нэгдүгээр сард тогтоосон бүх цаг үеийн дээд түвшин болох 14,500 ам.доллартой ойролцоо түвшин болж буй.

    Ираны дайны үр дагавар дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш татах төлөвтэй байгаа ч БНХАУ-ын эрэлт сэргэж, нийлүүлэлттэй холбоотой эрсдэл нэмэгдсэн нь зэсийн үнийг дэмжиж байна.

    COPPER.png

    Он гарсаар зэсийн ханш 13 хувиар чангараад байгаа юм. Хиймэл оюуны тэсрэлтээс гадна Африкаас Индонез хүртэлх томоохон уурхайнуудад үүссэн нийлүүлэлтийн тасалдал нь зэсийн үнийн өсөлтийг тогтвортой хадгалж байна.

    Cэтгэгдэл бичих