logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трамп Ши Жиньпинтэй уулзах үедээ Тайваньд зэвсэг худалдах асуудлыг хэлэлцэхээ мэдэгдэв
    Courtney McBride, Kate Sullivan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 12 10:00
    234

    Зургийг: Aaron Schwartz/Sipa/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийх уулзалтаар АНУ-аас Тайваньд зэвсэг худалдах асуудыг хэлэлцэхээ илэрхийллээ.

    Тэрбээр "БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-ыг Тайваньд зэвсэг худалдахын эсрэг байдаг тул энэ талаар ярилцана" гэж мэдэгдсэн байна.

    1982 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейганы Тайваньд өгсөн “Зургаан баталгаа”-ны хүрээнд АНУ Тайваньд зэвсэг худалдах асуудлаар Бээжинтэй урьдчилан зөвлөлдөхгүй гэж мэдэгдэж байсан юм.

    Дональд Трамп зэвсгийн худалдааг Ши Жиньпинтэй шууд хэлэлцэх нь энэхүү дипломат уламжлалыг эвдсэн хэрэг болох аж. Хэдий тийм боловч Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудал нь Бээжин болон Вашингтоны харилцаанд томоохон хүндрэл учруулж байна.

    Cэтгэгдэл бичих