logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ираны дайн дэлхийн газрын тосны нөөцийг урьд өмнө байгаагүй хурдтай шавхаж байна
    Grant Smith, Yongchang Chin
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 11 10:45
    196

    Зургийг: Dimas Ardian/Bloomberg

    WTI төрлийн газрын тос баррель нь 99 ам.доллар давав

    (Bloomberg) -- Ираны дайн Персийн булангаас гарах түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулснаар дэлхийн газрын тосны нөөц урьд өмнө байгаагүй хурдтай шавхагдаж байна.

    “Morgan Stanley”-ийн тооцоолсноор гуравдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 25-ны хооронд дэлхийн газрын тосны нөөц өдөрт ойролцоогоор 4.8 сая баррелиар буурчээ. Энэ нь Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн бүртгэж байсан улирлын нөөц ашиглалтын өмнөх дээд түвшнээс эрс өндөр үзүүлэлт юм.

    Нөөц нь дэлхийн газрын тосны зах зээлийн шокийг бага зэрэг тогтворжуулж байгаа ч дуустал нь шавхах боломжтой.

    Газрын тосны хоолойн тээвэрлэлтийн систем хэвийн ажиллахын тулд тодорхой хэмжээний газрын тос шаардлагатай. Нөөц бодитоор тэг болохоос хамаагүй өмнө үйл ажиллагааг аюулгүй явуулахад шаардлагатай доод хэмжээнд хүрдгийг “JPMorgan”-ийн шинжээчид онцолсон байна.

    unnamed (2).jpg

    Сүүлийн байдлаар Дональд Трамп Ираны дайныг зогсоох саналд өгсөн хариуд татгалзсанаар брент төрлийн газрын тосны үнэ 4.2 хувиар өсөж, баррель нь 105.5 ам.доллар хүрлээ. Мөн WTI төрлийн газрын тос баррель нь 99 ам.доллар давжээ.

    Одоогоор Ормузын хоолойгоор маш бага хэмжээний нийлүүлэлт нэвтэрч байгаа аж. Арабын Нэгдсэн Эмират болон Саудын Араб улс хэд хэдэн танкерыг амжилттай гаргасан ч нийт урсгал дайн эхлэхээс өмнөх үеийн багахан хэсэгтэй тэнцэх хэмжээнд хэвээр байна.

    Cэтгэгдэл бичих