logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трамп: Дайныг зогсоох саналд өгсөн Ираны хариуг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй
    María Paula Mijares Torres, Eltaf Najafizada, Jeff Mason
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 11 09:30
    469

    Зургийг: Aaron Schwartz/CNP/Bloomberg

    (Bloomberg) -- Иран улс 10 долоо хоног үргэлжилж буй дайныг зогсоох Дональд Трампын сүүлийн саналын хариуг ням гарагийн өглөө Пакистаны зуучлагчдаар дамжуулан хүргүүлсэн байна. Нарийн мэдээлэл одоогоор ил тод болоогүй ч Дональд Трамп “Ираны хариуг сая уншлаа, огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгджээ.

    Хэдий тийм боловч АНУ-ын сүүлийн саналын хариуд Иран улс 60 хувь хүртэл баяжуулсан ураны нөөцийн тодорхой хэсгийг гуравдагч улс руу шилжүүлэхийг санал болгосон гэж “Wall Street Journal” мэдээлсэн байна. Харин цөмийн байгууламжуудаа буулгах саналыг эрс няцаажээ.

    Даваа гарагт 40 гаруй улсын төлөөлөл уулзаж, тогтвортой гал зогсоох хэлэлцээр байгуулагдсаны дараа Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудыг дагалдах ажиллагаанд оруулах хувь нэмрээ тодорхойлохоор төлөвлөсөн байна.

    Их Британи болон Францын удирдлага дор явагдах тэнгисийн цэргийн ажиллагаа нь усан замаар дамжин өнгөрөх арилжааны хөлөг онгоцнуудад аюулгүй байдлын баталгаа өгөх зорилготой аж.

    Их Британийн Батлан хамгаалахын сайд "Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрлэлтийг сэргээхийн тулд дипломат гал зогсоох тохиролцоог цэргийн бодит төлөвлөгөө болгон хувиргана" гэж мэдэгдсэн байна. Харин Ираны Гадаад хэргийн дэд сайд “Энэ төрлийн аливаа төлөвлөгөөг дайныг хурцатгаж байна гэж үзэн, цэргийн хариу арга хэмжээ авах”-ыг анхааруулжээ.

    Үүний зэрэгцээ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ болон Израилын Ирантай хийж буй дайн дуусаагүй байгааг тодотгосон байна. Энэ нь Иранд зайлуулах шаардлагатай цөмийн материалууд байсаар байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.

    Cэтгэгдэл бичих