
Зургийг: Nicholas Takahashi/Bloomberg
Энэ оны I улиралд “Toyota Motor”-ийн борлуулалт дээд түвшинд хүрсэн ч ашгийн төсөөллөө харьцангуй бага түвшинд тогтоолоо.
Дэлхийд тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч 2027 оны гуравдугаар сард эцэслэх санхүүгийн жилд үйл ажиллагааны ашиг нь 19.1 тэрбум ам.доллар байна гэж тооцоолсон байна. Энэ нь шинжээчдийн дундаж таамгаас 10 орчим тэрбум ам.доллароор доогуур үзүүлэлт юм.
Үүнээс өмнө “Toyota Motor”-ийн нийлүүлэгчид гурав дахь сардаа үргэлжилж буй Ираны дайнаас шалтгаалан гол материалуудын хомсдол үүсэж эхэлснийг анхааруулсан байна. Хэдий тийм боловч гуравдугаар сард “Toyota Motor”-ийн автомашины борлуулалт бага зэрэг буурсан ч үйлдвэрлэл нь өсжээ. Энэ нь Ойрх Дорнодын мөргөлдөөний шууд нөлөөнөөс тус компани үйл ажиллагаагаа хамгаалж чадаж буйн илрэл болж буй.
Гэхдээ дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал тээвэрлэлтийн зардлыг нэмэгдүүлснээр өнгөрсөн санхүүгийн улиралд үйл ажиллагааны ашиг нь өмнөх оны мөн үеэс 49 хувиар буурч, 3.6 тэрбум ам.доллар болсныг тус компани тайлагнажээ.