logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ Ираны цэргийн байгууламжуудад цохилт өгөв
    Jennifer A Dlouhy, Courtney McBride
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 08 10:25
    487

    Зургийг: US Navy/Bloomberg

    (Bloomberg) -- Иран Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан тэнгисийн цэргийн сөнөөгч гурван хөлөг онгоц руу гал нээсний дараа АНУ Ираны цэргийн байгууламжуудад цохилт өглөө.

    Хоёр улс гурав дахь сардаа үргэлжилж буй дайныг зогсоох тухай санамж бичгийг хэлэлцэж байгаа үед энэ нь мөргөлдөөнийг дахин сэдрээх эрсдэл учруулж байна. Хэдий тийм боловч Дональд Трамп гал зогсоох тохиролцоо хүчинтэй хэвээр байгааг тодотгожээ.

    Үүний зэрэгцээ Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан тус улсын Дээд удирдагч Можтаба Хаменеитай пүрэв гарагт уулзсанаа мэдээлсэн байна. Можтаба Хаменеи нь гуравдугаар сарын эхээр Ираны шинэ Дээд удирдагчаар сонгогдсоноос хойш олны нүднээс далд байгаа юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Иран цөмийн хөтөлбөр эсвэл пуужингийн технологио хэзээ ч орхихгүй гэж мэдэгджээ. Энэ хоёр нь АНУ-ын тавьж буй гол шаардлагад хамаарах юм.

    Cэтгэгдэл бичих