logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ болон Иран дайныг эцэслэх боломжит саналыг хэлэлцэж байна
    Salma El Wardany, Fiona MacDonald, Jeff Mason
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 07 09:00
    260

    Зургийг: Atta Kenare/AFP/Getty Images/Bloomberg

    Израил Ливантай гал зогсоох тохиролцоонд хүрснээс хойш анх удаа Бейрутэд цохилт өгөв

    (Bloomberg) -- АНУ болон Иран дайныг зогсоох шинэ саналыг лхагва гарагт хэлэлцлээ. Тодруулбал: Вашингтон нэг хуудас харилцан ойлголцлын санамж бичиг танилцуулсан гэж ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Үүнд Ормузын хоолойг шат дараатайгаар дахин нээх, Ираны боомтуудыг хаах АНУ-ын тэнгисийн цэргийн ажиллагааг зогсоох зэрэг асуудал багтжээ.

    Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал дараагийн шатанд яригдах ч одоогоор аливаа тохиролцоонд хүрээгүй байгааг эх сурвалж дурдсан байна. Хэдий тийм боловч Дональд Трамп хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ “Иран цөмийн зэвсэгтэй байх ёсгүй. Цөмийн зэвсгээс татгалзахыг зөвшөөрсөн” гэж онцолжээ.

    Үүнээс гадна Израил Хезболла бүлэглэлтэй дөрөвдүгээр сарын 16-нд гал зогсоох тохиролцоонд хүрснээс хойш анх удаа Ливаны нийслэл Бейрутэд цохилт өглөө. Тэрхүү агаарын дайралт нь Хезболла бүлэглэлийн төвлөрдөг тус хотын өмнөд хэсгийг онилсон байна.

    Израилын цохилтын улмаас Ливан даяар сүүлийн долоо хоногт 120 гаруй хүн амиа алдсаныг тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

    Иран хэлэлцээрт хүрэх гээд байж ядаж байна. Хэлэлцээрт хүрэх эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ хэлэлцээр байгуулахын тулд Ираны цөмийн зэвсэгтэй болох ёсгүй. Маш энгийн шаардлага. Буулт хийхэд амархан. Ираны тэнгисийн цэрэг 159 хөлөг онгоцтой байсан. Одоо бүгд бөмбөгдүүлчихсэн. Далайн ёроолд хэвтэж байгаа. Олон байлдааны онгоцтой нисэх хүчинтэй байсан. Одоо юу ч үлдээгүй. Агаарын довтолгооноос хамгаалах системгүй. Илрүүлэх радар ч байхгүй. Дийлэнх пуужинг нь устгачихсан. Одоо жоохон үлдсэн л байх. Магадгүй 18-19 хувь нь. Гэхдээ өмнөхтэй нь харьцуулахад маш цөөхөн. Удирдагч нар нь бүгд амиа алдсан. Миний бодлоор АНУ дайн ялсан. Одоо ганц асуулт үлдсэн нь бид Ираныг орхивол тэд сэргээн босголт хийх гэж 20 жил шаардагдана. Тэгэхээр бид маш сайн нөхцөл байдал байгаа гэж хэлж болно биз дээ” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих