
Зургийг: Benjamin Fanjoy/Bloomberg
(Bloomberg) -- “Meta Platforms” компани Техас мужийн Эль-Пасо хотод дата төв байгуулах төслийн хүрээнд 13 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдүүлэхийг зорьж байна.
Санхүүжилт босгох үйл явцыг “Morgan Stanley” болон “JPMorgan Chase” тэргүүлэхийг ойрын эх сурвалжууд мэдээлжээ. Багцын дийлэнх хувийг зээл, үлдсэнийг нь meta өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх магадлалтай байна.
Энэ нь хиймэл оюуны хөгжилд шаардлагатай дэд бүтцэд хөрөнгө оруулахаар технологийн томоохон компаниуд зээлийн эх үүсвэрээс улам бүр хамааралтай болж буйн нэг жишээ юм.
Энэ удаагийн хүчин чармайлт нь “Meta Platforms” компанийн өнгөрсөн онд Луизиана мужид дата төв барихын тулд босгосон 30 тэрбум ам.доллар орчмын санхүүжилтийн багцтай төстэй аж. Тус хөрөнгө оруулалтын багцын 27 тэрбум ам.долларыг нь зээлийн санхүүжилтээр бүрдүүлж байжээ.
Эль-Пасо хотод барих дата төвийн хувьд 10 тэрбум ам.доллар зарцуулна гэж тус компани тооцоолсон байна. 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн дата төв нь 300 гаруй ажлын байр бий болгох аж.