logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АХБ: Түлш, шатахууны татаасыг хамгийн хэрэгцээтэй бүлгүүдэд хуваарилах хэрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 05 10:00
    98

    Зургийг: Asian Development Bank

    АХБ: Гүн гүнзгий уялдаа холбоотой, тэсвэртэй тогтолцоог хамтдаа байгуулах ёстой

    Ойрх Дорнодын хурцадмал байдал төсөвт дарамт болж буй энэ үед Япон болон бусад улс түлш, шатахууны татаасыг зөвхөн хамгийн хэрэгцээтэй бүлгүүдэд хуваарилах хэрэгтэйг Азийн Хөгжлийн банкны Ахлах эдийн засагч Альберт Парк анхаарууллаа.

    Тэрбээр Азийн Хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн 59 дэх удаагийн жилийн хурлын үеэр өгсөн ярилцлагадаа “Боломжтой бол татаасыг нийтэд нь хавтгайруулан олгохоос илүүтэй эмзэг бүлгүүдэд чиглүүлэх”-ийг улс орнуудад зөвлөсөн байна.

    FUEL-SUBSIDY-GFX.png

    Япон улсын Засгийн газар татаас олгох замаар шатахууны үнийг 170 иен орчимд барьж байгаа аж. Японы 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж пүрэв гарагт бараг сүүлийн 30  жилийн хамгийн өндөр түвшин буюу 2.5 хувиас давжээ. Энэ нь хөрөнгө оруулагчид Японы төсвийн тогтвортой байдалд санаа зовж буйн илрэл болж байна.

    Мөн жилийн хурлыг нээх үеэр Азийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда "Дэлхий нийтээр тархай бутархай болж буй энэ үед уламжлалт, тусгаарлагдмал хөгжлийн арга барил амжилт олохгүй" гэж мэдэгджээ. Тиймээс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудыг энэ шинэ эрин үед оршин тогтнож, хөгжин дэвжихийн тулд гүн гүнзгий уялдаа холбоотой, тэсвэртэй тогтолцоог хамтдаа байгуулах ёстойг тодотгов.

    ADB-OUTLOOK-GFX.png

    Өнгөрсөн ням гарагт Азийн Хөгжлийн банк бүс нутагт хамтын аюулгүй байдал, эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилготой 70 тэрбум ам.долларын хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Үүнд сэргээгдэх эрчим хүчийг хил дамнуулан нэгтгэх, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, бохир ялгаруулалтыг бууруулах зорилготой 50 тэрбум ам.долларын Пан-Ази эрчим хүчний сүлжээ байгуулах санаачилга багтжээ. 

    Cэтгэгдэл бичих