logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрчим хүч
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дулааны V цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 04 16:40
    226

    Зургийг: ulaanbaatar.mn

    ДЦС-V нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байна

    “Дулааны тавдугаар цахилгаан станц"-ын барилга угсралтын ажил албан ёсоор эхэлж байгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газар  мэдээллээ. Тус станцыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар байхаар тооцоолж байна.

    Нийт төсөвт өртгийн 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгчээр шалгарсан Камбож улсын “Митайм Интернэйшнл” компани, үлдсэн 20 хувийг Монгол Улс хариуцна.

    Нийслэлийн Засаг даргын тамгын газар төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр дотоодын зах зээлд 200 тэрбум төгрөгийн бонд гаргаад байгаа юм.

    Тус станцын хувьд 300 МВт цахилгаан, цагт 340  Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орсноор 100 мянган айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангана гэсэн тооцоолол гарчээ. Байршлын хувьд Дулааны II цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барих бөгөөд хуримтлагдсан үнсийг дөрөвдүгээр сараас зөөж эхлээд байсан юм.

    Cэтгэгдэл бичих