logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Хиймэл оюуны зарцуулалтыг тойрсон болгоомжлол нэмэгдсэнээр “Meta”-ийн хувьцааны ханш унав
    Riley Griffin
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 30 10:00
    143

    Зургийг: Nick Otto/Bloomberg

    “Meta Platforms” энэ оны хөрөнгийн зарцуулалтын төсөөллөө 7.4 хувиар өсгөж, 145 тэрбум ам.доллар хүргэлээ

    (Bloomberg) -- “Meta Platforms” бүтэн жилийн хөрөнгийн зарцуулалтын төсөөллөө нэгдүгээр  сарынхаас 7.4 хувиар нэмэгдүүлж, 125-145 тэрбум ам.доллар хүргэлээ. Энэ нь хиймэл оюуныг чиглэсэн их хэмжээний хөрөнгө оруулалт үр ашгаа өгөхгүй байх вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлснээр хувьцааны ханш нь унаад байна.

    “Meta Platforms” энэ оны нийт хөрөнгө оруулалт нь 125-145 тэрбум ам.доллар байна гэж мэдээлсэн нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт боллоо. Энэ нь нэг талаас хиймэл оюуны стратеги үр дүнгээ өгч байгаагийн илрэл боловч нөгөө талаасаа эд материалын үнийн өсөлт, дата төвүүдийн нэмэлт зардалтай холбоотой гэж “Meta Platforms”-ийн Санхүү хариуцсан захирал хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтын үеэр тайлбарлажээ.

    META.png

    Түүнчлэн тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг хиймэл оюуны зарцуулалтаа тэлэх шийдвэртээ итгэлтэй байна гэж мэдэгдсэн байна.  Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчид “Meta Platforms”-ийг боломжит үр өгөөжийн талаар хангалттай мэдээлэл өгөөгүй гэж үзсэнээр хувьцааны ханш нь нэмэлт арилжаагаар долоо хүртэлх хувиар уналаа.

    Оны эхний улиралд “Meta Platforms” 26.8 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласнаа тайлагнасан юм. Үүнд өнгөрсөн оны долоодугаар  сард АНУ-ын баталсан журмын хэрэгжилттэй холбоотойгоор найман тэрбум ам.долларын бэлэн бус, нэг удаагийн татварын хөнгөлөлт багтжээ. Гэхдээ энэхүү цэвэр ашиг нь шинжээчдийн таамаг болох 17.2 тэрбум ам.доллароос өндөр үзүүлэлт болсон байна.

    Cэтгэгдэл бичих