logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    АНУ-ын ДНБ-ий 4 хувийг бүрдүүлдэг салбарууд БНХАУ-ын газрын ховор элементээс хамааралтай
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 29 15:40
    242

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Газрын ховор элементийн хомсдол үүсэхэд $1.2 их наядаар хэмжигдэх салбар хүндрэлтэй тулгарна

    (Bloomberg) -- Ирэх сард Ши Жиньпиний АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтад БНХАУ-ын газар ховор элементийн зах зээл дэх ноёрхол 1.2 их наяд ам.доллароор хэмжигдэх давуу тал олгож байна.

    “Bloomberg Economics”-ийн судалгаагаар АНУ-ын эдийн засгийн дөрвөн хувь буюу 1.2 их наяд ам.доллартой тэнцэх хэсгийг газрын ховор элемент ашигладаг салбарууд бүрдүүлж байна. Нийлүүлэлтийн сүлжээ тасалдахад зарим салбар даван гарах боломжтой ч дийлэнх нь үйл ажиллагаагаа бүрэн зогсооход хүрэх эрсдэлтэй аж.

    "Зарим тохиолдолд газрын ховор элемент нь алтан түлхүүртэй адил. Нийлүүлэлтийн тасалдал үүсэхэд үйлдвэрлэгчид түүхий эдийг орлуулахын тулд хэдэн сар, цаашлаад хэдэн жил ч зарцуулж магадгүй" гэдгийг “Bloomberg Economics” онцолжээ.

    Эдгээр салбар нь АНУ-ын эдийн засгийн 1.4 хувийг бүрдүүлдэг. Бусад салбар илүү өндөр өртөгтэйгөөр нийлүүлэгчээ солих боломжтойг дурдсан байна.

    Өнгөрсөн онд Дональд Трампын тарифын хариуд БНХАУ газрын ховор элементийн экспортоо хязгаарласан ч аравдугаар сард Дональд Трамп болон Ши Жиньпиний уулзалтын дараа хориг арга хэмжээг нэг жилээр хойшлуулсан юм.

    Cэтгэгдэл бичих