logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 24 16:00
    323

    Зургийг: ParliamentMN

    Гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх хуулийн төсөлд МАН-ын бүлэг завсарлага авлаа

    Одоогийн төсвийн хуулийг мөрдөж ажиллавал газрын тос боловсруулах үйлдвэрийг 10 жилийн дараа ашиглалтад оруулах тооцоолол гарсныг Сангийн яам мэдээлэв. Иймд нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний стратегийн төслүүдийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг батлах шаардлагатай. Хэдий тийм боловч хуулийн төслийг баталснаар хоёр төсөвтэй болох,  төсвийн алдагдлыг тэлэх зэрэг сөрөг үр дагавартай гэж УИХ-ын гишүүд өөр өөр байр суурь илэрхийлж байна.

    Хуулийн төслийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг ирэх долоо  хоногийн пүрэв гараг хүртэл завсарлага авлаа.

    Сүүлийн байдлаар 13.8 их наяд төгрөгийн гадаад зээлийг ашиглаагүй байгааг Сангийн сайд мэдээлсэн юм. Үүнээс 6.2 их наяд төгрөг нь Газрын тосны үйлдвэрт хамаарч байна. Жилд дунджаар 1.3 их наяд төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлж буйг Сангийн яам тодотгов. 

    Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөлөөс "Энэхүү хууль батлагдвал төсвийн тогтолцоо, эрх зүйн орчинд томоохон сөрөг нөлөө үзүүлнэ. Хоёр төсөвтэй болох, төсвийн алдагдлыг төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарлалтаас гаргах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн ач холбогдлыг сулруулах үр дагавартай" гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу тус хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.

    Мөн хуулийн төсөлд “Сэлбэ дэд төв”-ийн төслийг багтаах тодорхой үндэслэл харагдахгүй байгааг тодотгожээ.

    Cэтгэгдэл бичих