logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Meta” болон “Microsoft” 23,000 ажилтнаа цомхотгох эсвэл сайн дурын үндсэн дээр ажлаас нь чөлөөлнө
    Kurt Wagner, Brody Ford
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 24 11:00
    612

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    (Bloomberg) -- “Meta Platforms” болон “Microsoft” компани нийт 23 мянга хүртэлх ажлын байрыг хамруулсан цомхотгол эсвэл сайн дураараа ажлаас гарах хөтөлбөр зарлахаар төлөвлөж байна.

    Энэ нь технологийн томоохон компаниуд үйл ажиллагаагаа илүү оновчтой болгох, хиймэл оюунд зарцуулсан их хэмжээний зардлаа нөхөхөөр зорьж байгаатай холбоотой аж. Тухайлбал:  “Meta Platforms” пүрэв гарагт илгээсэн дотоод санамж бичигтээ тавдугаар сарын 20-ноос нийт хүний нөөцийн 10 хувь буюу 8000 гаруй ажилтныг цомхотгохоор төлөвлөж буйгаа дурджээ. Мөн одоо байгаа 6000 нээлттэй ажлын байранд шинээр хүн авахгүйг мэдээлсэн байна.

    Үүнээс өмнө “Microsoft” АНУ дахь хэдэн мянган ажилтнаа сайн дураар ажлаас гарах санал тавьсан аж. Тус компанийн АНУ дахь ажиллах хүчний долоо орчим хувь нь энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтойг эх сурвалжууд мэдээллээ.

    “Microsoft” компани өмнө нь энэ хэмжээний сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөх хөтөлбөр хэрэгжүүлж байгаагүй юм. Өнгөрсөн оны зургаадугаар сарын байдлаар тус компанийн АНУ дахь ажилтны тоо 125 мянга байсан бөгөөд ажлаас чөлөөлөх хөтөлбөрт 8750 орчим хүний ажлын байр өртөж магадгүй байгаа аж.

    Сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөх хөтөлбөрт компанид ажилласан нийт жил болон тухайн ажилтны насны нийлбэр нь 70 ба түүнээс дээш байгаа мэргэжилтнүүдэд санал болгож байна.

    Cэтгэгдэл бичих