
Зургийг: Ruslan Pryanikov/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын “Tencent Holdings” компани “Kaspi.kz” компанийн тодорхой хувийг худалдаж авлаа. Энэ нь БНХАУ-ын технологийн аварга компанийн Казахстанд хийсэн анхны хөрөнгө оруулалт болж байна. Тодруулбал: “Tencent Holdings” компани “Kaspi.kz”-ийн удирдлагын баг болон урт хугацааны хөрөнгө оруулагчидтай хамтран тус компанийн зургаан сая нэгж хадгаламжийн бичгийг "Baring Fintech Venture Funds"-аас худалдан авчээ. Энэ нь 518 сая ам.долларын зах зээлийн үнэлгээтэй Казахстаны финтек компанийн 3.2 хувийн хувьцаатай тэнцэж байна.
“Tencent Holdings” өмнө нь нэг удаа л Төв Азид хөрөнгө оруулж байсан аж. Өнгөрсөн онд Узбекистаны финтек, цахим худалдааны “Uzum” компанийн хувьцааг худалдан авч байжээ.
Казахстаны хамгийн алдартай санхүүгийн аппликейшныг ажиллуулдаг “Kaspi.kz” компани 2024 онд АНУ-ын Хөрөнгийн биржид IPO хийж, нэг тэрбум ам.долларын санхүүжилт босгосон аж. Ингэснээр тус компанийн анхны хөрөнгө оруулагчдын нэг "Baring" нь өөрийн эзэмшлийн хувиа бууруулсан байна. “Tencent Holdings”-ийн хэлцлийн дараа ч "Baring" нь “Kaspi.kz” компанийн тодорхой хэмжээний хувьцааг эзэмшсэн хэвээр байна.