
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- 2026 оны эхний улиралд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт сэргэсэн гэж “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчид таамаглаж байна. Шинжээчдийн дундаж төсөөллөөр I улиралд БНХАУ-ын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар тэлэхээр байгаа аж. Энэ нь 2025 оны сүүлийн улиралд 4.5 хувиар өссөнтэй харьцуулахад сайн үзүүлэлт болох юм.
БНХАУ энэ долоо хоногийн пүрэв гарагт оны эхний улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний статистикийг танилцуулах товтой байна.
Бээжин сүүлийн жилүүдэд эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлж, эдийн засгаа дэлхий даяарх тогтворгүй байдлаас хамгаалах бодлого хэрэгжүүлсэн юм. Үүний ачаар АНУ болон Ираны дайн БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилд харьцангуй бага нөлөө үзүүлсэн гэж шинжээчид үзэж байгаа аж.
Түүнчлэн газрын тосны хямрал нь инфляцын хүлээлтийг нэмэгдүүлсэн тул БНХАУ-ын Төв банк энэ онд бодлогын хүүгээ бууруулахгүй гэж зарим шинжээчид онцолж байна.