logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНСУ-ын “KakaoBank” олон улс дахь тэлэлтийнхээ дараагийн зах зээлээр Монгол Улсыг сонгожээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 08 16:10
    315

    Зургийг: The Korea herald

    БНСУ-ын хамгийн том дижитал банк болох “KakaoBank” олон улс дахь тэлэлтийн стратегийнхаа дараагийн алхмаар Монгол Улсыг сонгоод байгааг тус банкны Гүйцэтгэх захирал Юн Ху Ён лхагва гарагт мэдээлжээ.

    Тус банкны хүртээмжтэй санхүүжилтийн батлагдсан загварыг БНСУ-аас бусад улсад экспортлох боломж учраас дээрх алхам чухал ач холбогдолтой болохыг тэрбээр Сөүл хотод болсон хэвлэлийн хурлын үеэр онцолсон байна. "Бид олон улсын зах зээлд тэлэхэд Индонез, Тайландад гаргасан амжилтаа хөшүүрэг болгон ашиглах болно" хэмээн тэрбээр ярьжээ.

    Энэ хүрээнд “KakaoBank” дотооддоо хөгжүүлсэн зээлийн оноо тогтоох "KakaoBank Score" системийг Монголын санхүүгийн байгууллагад нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

    “KakaoBank”-ийн олон улс дахь анхны хөрөнгө оруулалт болох Индонезийн "Superbank" нь 2025 оны 12 дугаар сард тус улсын Хөрөнгийн биржид бүртгүүлж, түүнээс хойш улсдаа өсөлтөөрөө тэргүүлж буй дижитал банкнуудын нэг болсон байна.

    Мөн Тайланд улсад “KakaoBank” ирэх оны эхний хагаст багтаан "Bank X" нэртэй виртуал банкны үйлчилгээ нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих