logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    НҮБХХАБ: Ойрх Дорнодын дайн дэлхийн хүнсний үнийг өдөөж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 06 15:00
    529

    Зургийг: fao.org

    Хүнсний барааны үнийн индекс хоёр дахь сардаа дараалан өссөнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдээлэв

    Ойрх Дорнодын дайнтай холбоотойгоор эрчим хүч, ачаа тээврийн зардал нэмэгдсэнээр гуравдугаар сард дэлхий даяар хүнсний үнэ эрс өссөнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБХХАБ) мэдээллээ. Тодруулбал: тус байгууллагаас тооцоолдог хүнсний барааны үнийн индекс өмнөх сараас гурван нэгжээр өсөж, дунджаар 128.5 нэгж болсон байна.

    Үр тариа, элсэн чихэр, сүү, сүүн бүтээгдэхүүн зэргийн үнийг хянадаг дээрх индекс нь хоёр дахь сардаа дараалан өсөж байгаа юм. Үүнээс өмнө хоёрдугаар сард тус индекс сүүлийн таван сарын хугацаанд анх удаа өссөн үзүүлэлттэй гарч байв.

    Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн индекс нь жижиглэнгийн үнээс илүүтэй түүхий эдийн өртгийг хянадаг. Хэдий тийм боловч дайны улмаас эрчим хүч, бордооны үнэ өсөж, Ормузын хоолойгоор дамжих үр тариа болон бусад түүхий эдийн тээвэрлэлт тасалдсан нь хүнсний инфляц удаан хугацаанд үргэлжилж магадгүйг харуулж байна.

    Дээрх индексэд ургамлын тос, элсэн чихрийн үнэ гол жин дарсан ч мах, сүү, сүүн бүтээгдэхүүн болон үр тарианы бүлэг мөн өндөр өсөлттэй гарчээ.

    Cэтгэгдэл бичих