logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Н.Учрал: Зарим салбарын Сайд нарыг улираан ажиллуулах шаардлагатай
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 01 15:15
    187

    Зургийг: ParliamentMN

    Н.Учрал: Одоогоор ХҮН намд Засгийн газарт хамтрах хүсэлтээ хүргүүлээд байгаа, Ардчилсан намтай хамтрах эсэх асуудлаа намынхаа Удирдах зөвлөлд танилцуулна

    “Одоогоор Засгийн газар бүрэлдээгүй байгаа ч нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй”-г Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

    Засгийн газрын бүтцийн асуудлыг эхлээд МАН-ын удирдах зөвлөлд танилцуулна. Ингээд маргаашийн УИХ-ын чуулганд оруулахаар байна. Сайд нарын гүйцэтгэлийг харж байна. Бүх сайд нарыг өөрчлөөд явах боломжгүй. Олон улсын чанартай гэрээ, хэлцлүүд хүлээгдэж байгаа тул бүх Сайд нарыг өөрчлөх боломжгүй гэдгийг тэрбээр тодотгов. Тухайлбал: онгоцны түлшний нийлүүлэлт, гаалийн импортын татвар, ОХУ-д очиж гэрээ, хэлцэл зурах зэрэг яаралтай шийдвэрлэх олон ажил байгаа учир зарим Сайд нарыг улируулан ажиллуулах шаардлагатай гэж тайлбарласан. Ингэхдээ салбарын Сайдуудын гүйцэтгэлээс гадна олон улстай харилцаа тогтоосон байдлыг харахыг онцоллоо.

    Үүнээс гадна тавдугаар сарын нэгэнд төсвийн хүрээний хуулийн төслийг өргөн барих ёстой тул цаг хугацаа тулаад буйг дурдав.

    “Одоогийн байдлаар ХҮН намд л Засгийн газарт нэгдэх урилга өгсөн. Засгийн газрын бүтцийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулна” гэж  Ерөнхий сайд тодотголоо.

    Үүнээс гадна УИХ-ын даргын томилгоог МАН-ын бүлэгт өнөөдөртөө (лхагва гарагт) багтаан хэлэлцэхээр төлөвлөж байна гэв.

    Cэтгэгдэл бичих