logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АҮЭБЯ: Алт олборлолтыг энэ онд 20 тонн хүргэхээр төлөвлөсөн
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 27 14:50
    276

    Зургийг: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

    Г.Дамдинням: Алт олборлолтыг дэмжихдээ урт нэртэй хууль буюу хуулийн хил заагийг тодорхой хэмжээнд хөдөлгөх замаар өөрчлөлт оруулна

    2026 онд алтны олборлолтыг 20 тонн хүргэхээр төлөвлөснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ. Хэдий тийм боловч алт олборлолтын үйл ажиллагаа явуулахад байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг 100 хувь урьдчилан дансанд байршуулах шаардлага тавихыг онцлов.

    “Алт-1” хөтөлбөрийн сөрөг үр дүн нь 1000 гаруй гол мөрөн, 800 орчим нуур цөөрөм ширгэж өөрчлөгдсөн гажиг үүссэн. Тиймээс “Алт-3” аяныг хэрэгжүүлэхэд хариуцлагатай уул уурхай хэрэгтэй. Хариуцлагатай уул уурхай гэдэг нь байгаль орчинд ээлтэй, нийгэм эдийн засаг үр өгөөжтэй байхыг хэлнэ" гэж алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр алт олборлогчидтой хийсэн уулзалтын үеэр салбарын сайд мэдэгдлээ. Тодруулбал: уулзалтын үеэр 2020 онд бүх газар нутагт хийсэн судалгаагаар 30 мянган га газрыг нөхөн сэргээх шаардлагатай гэж тогтоосныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээлсэн юм.

    2024 онд нөхөн сэргээлтийн аян өрнүүлж, 15 мянган га газарт нөхөн сэргээлт хийжээ.

    Мөн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газарт өргөн  барьж УИХ-ын Хаврын чуулганд батлуулах зорилготой байгаагаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд  уулзалтын үеэр мэдээлэв. Хуулийн төсөлд АМНАТ-өөс орох орон нутагт хуваарилах орлогыг 20 хувь болгон нэмэгдүүлж, нөлөөлөлд өртөж буй аймагт хуваарилах мөнгөн дүнг нэмэгдүүлэхээр тусгасныг онцолж байна.

    Cэтгэгдэл бичих