logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АҮЭБЯ: Энэ онд багтан 150,000 шоо метр багтаамжтай агуулах ашиглалтад оруулна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 18 15:05
    260

    Зургийг: С.Батсайхан

    Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлнэ

    2026 онд багтаан 150 мянган шоо метр багтаамжтай шатахууны агуулах ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд мэдээллээ.

    Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээл олгох зорилгоор дотоодод үйл ажиллагаа явуулж буй арилжааны 17 банк, Монголбанк, бизнес эрхлэгчидтэй уулзаж,  зээлийн нөхцөл, шаардлагыг боловсруулаад байгаа юм.

    Одоогоор 20 гаруй аж ахуйн нэгж саналаа ирүүлээд байгаа бөгөөд үүнийг эрэмбэлээд Монголбанк болон арилжааны банкнуудад хүргүүлэхийг онцолж байна.

    Өнөөдрийн байдлаар Монгол Улс АИ-92 автобензиний 40 хоног, АИ-95 автобензиний 72 хоногийн нөөцтэй байна. Мөн дизель түлшний 27 хоног, онгоцны түлшний 22 хоногийн нөөцтэй байгааг Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ.

    ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны хил үнэ дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэтэй шууд хамааралтай. Тиймээс дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан дотоодод шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлөх эрсдэлтэйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцлов.

    Мөн тэрбээр дэлхийн зах зээлд газрын тосны үнэ оны эхний хоёр сард харьцангуй тогтвортой, дунджаар 2.5 хувийн өсөлттэй байсан бол Ираны дайнтай холбоотойгоор энэ сарын эхнээс тогтмол өсөж, брент төрлийн газрын тосны үнэ гуравдугаар сарын наймны өдөр хамгийн өндөр буюу баррель нь 108.23 ам.доллар хүрч өссөн бол мягмар гарагийн байдлаар баррель нь 102.99 ам.доллар болоод буйг дурдлаа.

    Cэтгэгдэл бичих