
Зургийг: Ардчилсан намын бүлэг
УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралыг ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж шийдвэрлэснийг Бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдлээ.
Тэрбээр "Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах зорилготой үйлдэл биш. Парламент олон намын төлөөллөөс бүрдсэн, мөн УИХ хоёр дэд даргатай. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх боломж, үндэслэл хангалттай бий. Бодлогын, зарчмын болон үйл ажиллагааны хувьд ч тодорхой үндэслэлүүд байгаа. Таван нам, эвсэл нэгдсэн, 126 гишүүнтэй Парламентыг аль нэг намын дарга удирдах ёсгүй" гэдгийг тодотголоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дэд сайд нарыг эгүүлэн татахгүй бол Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барина гэдгээ мэдэгдээд байгаа. Бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бичигт одоогоор Ардчилсан намын бүлгийн 42 гишүүний 36 нь гарын үсэг зурсныг дурдав.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл