logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дайн газрын тосны үнийг өсгөснөөр Төв банкнууд инфляцын эрсдэлтэй нүүр тулаад байна
    Jana Randow
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 16 11:00
    176

    Зургийг: Alex Kraus/Bloomberg

    Дэлхийн томоохон 21 Төв банкны Мөнгөний бодлогын хороо энэ долоо хоногт хуралдана

    (Bloomberg) -- Ираны дайнаас үүдэн инфляцын дарамт нэмэгдэж буй энэ үед дэлхийн тэргүүлэх Төв банкнууд энэ долоо хоногт хуралдаж, бодлогын хүүгийн шийдвэрээ гаргах товтой байна.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк, Европын Төв банк болон Английн Төв банк эрчим хүчний үнийн огцом өсөлт хэрэглээний үнэ, эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөхийг үнэлж буй тул бодлогын хүүгээ хэвээр хадгалах төлөвтэй байгаа юм. Хэдий тийм боловч дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг хянадаг дээрх банкнуудаас гадна бусад томоохон 18 Төв банкны хувьд дахин инфляцын “шок” үүсэх эрсдэлийг хүлээн зөвшөөрч, мөнгөний бодлогодоо илүү болгоомжтой хандахаар байна.

    CENTRAL-BANK.png

    Ихэнх асуудал АНУ, Израил-Ираны мөргөлдөөн хэр удаан үргэлжлэхээс хамаарах ч тодорхой хугацааг таамаглахад хүндрэлтэй байгаа юм.

    "Төв банкнууд хүүгийн түвшнийг тогтоож чадах ч Ормузын хоолойг эргүүлэн нээж чадахгүй" гэдгийг “Bloomberg Economics”-ийн Ерөнхий эдийн засагч Том Орлик онцолж байна.

    Cэтгэгдэл бичих