logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ираны дайн нийлүүлэлтийг тасалдуулснаар БНХАУ шатахууны экспортоо чангаруулж эхлэв
    Yongchang Chin
    Alfred Cang
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 12 14:10
    408

    Зургийг: VCG/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд бензин, дизель түлш зэрэг гэрээт түлшний экспортын тээвэрлэлтээ цуцалж эхэлснийг ойрын эх сурвалжууд мэдээллээ.

    Ойрх Дорнодын дайны нөлөөллийг даван туулахын тулд Бээжин хязгаарлалтаа чангаруулж байгаа юм. Тухайлбал: өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын хамгийн том боловсруулах үйлдвэрүүд экспортын шинэ гэрээ байгуулахаа зогсоох, урьдчилж тохиролцсон захиалгыг цуцлах асуудлаар хэлэлцээ хийх чиглэл авчээ.

    Харин энэ удаа гаалийн бүрдүүлэлт нь хараахан эцэслэгдээгүй цэвэр газрын тосны бүх бүтээгдэхүүний экспортыг зогсоох зааварчилгаа өгснийг эх сурвалжууд мэдээлсэн байна.

    Мөн лхагва гарагийн байдлаар гаалийн бүрдүүлэлт нь хийгдээгүй шатахууны тээвэрлэлтийг хилээр гаргахыг зөвшөөрөхгүйг тодотгосон юм.

    Cэтгэгдэл бичих