logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Eli Lilly” тураах эмийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр БНХАУ-д $3 тэрбумын хөрөнгө оруулна
    Amber Tong
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 12 12:00
    1116

    Зургийг: Mark Felix/Bloomberg

    “Eli Lilly & Co” нь АНУ-д эрчимтэй хөгжиж буй таргалалтын эсрэг эмийн зах зээлд ноёрхлоо бэхжүүлэхийг зорьж буй

    (Bloomberg) -- АНУ-ын эм, эмийн бүтээгдэхүүний “Eli Lilly & Co” БНХАУ дахь үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр ирэх 10 жилийн хугацаанд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа зарлалаа.

    Тус компани АНУ-д эрчимтэй хөгжиж буй таргалалтын эсрэг эмийн зах зээлд ноёрхлоо бэхжүүлэхийг зорьж байгаа юм. Тиймээс дээрх санхүүжилтийн дийлэнх хувийг БНХАУ-ын зохицуулагч байгууллагаас шалгаж буй орфорглипрон тураах эмийн үйлдвэрлэлд зарцуулах аж. Энэ хүрээнд “Pharmaron Beijing Pharmaceutical” зэрэг орон нутгийн компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

    “Eli Lilly” нь эрчимтэй хөгжиж буй БНХАУ-ын эмийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн дэд бүтцийг ашиглахын зэрэгцээ тус зах зээлд нэвтрэхийг зорьж байгаа АНУ-ын эм үйлдвэрлэгчдийн нэг юм. 

    Тус компани БНХАУ-д нийт зургаа орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа аж. Үүнтэй харьцуулахад “Eli Lilly”-ийн өрсөлдөгч “AstraZeneca” компани БНХАУ-д 2030 он хүртэл 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа амлаад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих