logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Аялал, жуулчлал
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    2025 онд аялал, жуулчлалын салбар ДНБ-ий 7.8 хувийг бүрдүүлжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 10 08:40
    219

    Зургийг: С.Батсайхан

    Аялал, жуулчлалын салбарын жилийн өсөлт 2021 оноос эхлэн 10-аас дээш хувьтай байна

    Монгол Улс энэ оны эхний хоёр сард 82.1 мянган жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна. Энэ нь өвлийн аялал, жуулчлал хөгжиж буйн илрэл болохыг Ерөнхий сайд Г.Занданшатар "Tourism Week" чуулганы үеэр онцоллоо.

    2021 оноос эхлэн Монголын аялал, жуулчлалын салбарын өсөлт жилд ойролцоогоор 10-аас дээш хувьд хадгалагдсаныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Т.Баттулга мэдээлж байв. 1990 оноос хойших тоон үзүүлэлтийг харвал өмнө нь жилийн өсөлт дунджаар 2-3 хувьтай байсан аж.

    2026 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилтоо дахин дэвшүүлээд байна. Энэ хүрээнд аялал,  жуулчлалын салбарын бизнест зориулсан зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох, дэд бүтцийг хөгжүүлэх, Монголын байгаль, соёлын өвийг олон улсад сурталчлах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөснийг Засгийн газар мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих