logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ ДНБ-ий өсөлтийн зорилтоо 1991 оноос хойших доод түвшинд тогтоов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 05 09:15
    204

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Энэ удаагийн шийдвэр нь Бээжингийн зүгээс эдийн засгийн өсөлт саарахыг хүлээн зөвшөөрч буйг илтгэж байна

    (Bloomberg) -- БНХАУ эдийн засгийн өсөлтийн зорилтоо 1991 оноос хойших хамгийн доод түвшинд тогтоолоо. Энэ нь сүүлийн 40 жилийн эрчимтэй өсөлтийг дэмжих хөгжлийн загвар нь сорилттой тулгарч буйг шууд бусаар хүлээн зөвшөөрсөн үйлдэл болж байна.

    “Bloomberg”-ийн хүлээн авсан БНХАУ-ын Засгийн газрын жилийн ажлын тайлангийн хуулбарт дурдсанаар 2026 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн зорилтыг 4.5-5 хувийн хооронд тогтоожээ. Энэ нь 2023 оноос хойш анх удаагаа зорилтоо албан ёсоор бууруулсан тохиолдол боллоо.

    CHINA-GDP.png

    Шинжээчид дээрх шийдвэрийг аль хэдийн таамаглаж байсан ч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн зорилт нь эдийн засгийн төсөөлөл гэхээс илүү улс төрийн томоохон мэдэгдэл гэдэг утгаараа ач холбогдолтой юм. Тухайлбал: цар тахлын улмаас 2020 онд БНХАУ ямар ч өсөлтийн зорилт гаргаагүй.

    Харин энэ удаагийн шийдвэр нь Бээжингийн зүгээс эдийн засгийн өсөлт саарахыг хүлээн зөвшөөрч буйг илтгэж байна. Мөн өрөнд суурилсан үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг орлох илүү тогтвортой өсөлтийн хөдөлгүүрийг эрэлхийлж буйн дохио болж байна. Ингэснээр дэлхийн худалдаа тогтворгүй буй энэ үед эдийн засгийг дэмжих түрэмгий бодлого хэрэгжүүлэх шаардлага багасах юм.

    Cэтгэгдэл бичих