logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Владимир Путин: Ираны Дээд удирдагчийг хөнөөсөн нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 02 09:15
    872

    Зургийг: Fatemeh Bahrami/Anadolu/Getty Images/Bloomberg

    Дэлхийн томоохон гүрний удирдагчид Ираны асуудлаар байр сууриа илэрхийллээ

    (Bloomberg) --  Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Ираны асуудлаар холбогдох улсуудтай хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээ авч буйгаа мэдээллээ. Тэрбээр АНУ-Израилын цэргийн ажиллагааны талаар байр сууриа илэрхийлээгүй ч Ираны цөмийн хөтөлбөрийг шүүмжилсэн байна.

    Мөн БНАСАУ-ын зүгээс АНУ-ын дэмжлэгтэйгээр Израилын арми Иранд цохилт өгснийг улс орны тусгаар тогтнолд халдсан үйлдэл гэж мэдэгджээ.

    Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны Дээд удирдагч агсан Аятолла Али Хаменеи болон түүний гэр бүлийн гишүүдийг хөнөөсөн явдлыг олон улсын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл хэмээн хатуу шүүмжилсэн юм.

    Харин БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди зөрчилдөөнийг нэн даруй зогсоох хэрэгтэйг Израилын Ерөнхий сайдад уламжилснаа мэдээлсэн бол БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ болон Израилын халдлагыг хатуу шүүмжилсэн байна.

    Үүнээс гадна Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц  болон Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар хамтарсан мэдэгдэлдээ Ираныг хэлэлцээ хийх шийдэл олохыг уриалсан байна. Мөн Францын Ерөнхийлөгч хурцадмал байдал нь бүх талд аюултайг анхаарууллаа.

    Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш цэргийн мөргөлдөөнийг хатуу шүүмжлэхээс гадна энэ нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд эрсдэлд учруулахыг анхааруулжээ.

    Cэтгэгдэл бичих