logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Япон улсад төрөлт 10 дахь жилдээ дараалан буурав
    Erica Yokoyama
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 28 09:00
    54431

    Зургийг: Philip Fong/Bloomberg

    (Bloomberg) -- Япон улсад төрөлт 10 дахь жилдээ дараалан буурсан нь хүн ам зүйн хямрал улам бүр гүнзгийрч буйг харууллаа. Тодруулбал: 2025 онд тус улсад 706 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оноос 2.1 хувиар буурсан үзүүлэлт болохыг Японы Хөдөлмөрийн яамнаас мэдээлжээ.

    Өнгөрсөн оны аравдугаар сард Либерал Ардчилсан намын даргын албан тушаалд өрсөлдөхөөсөө өмнө Японы одоогийн Ерөнхий сайд Санаэ Такаичи хүүхэд асрагч болон гэрийн үйлчлэгчийн зардлыг татвараас чөлөөлөх, байгууллагын дэргэдэх цэцэрлэг ажиллуулдаг компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх санал дэвшүүлж байсан юм.

    Мөн өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Японы Парламентын ээлжит чуулганы нээлтийн үеэр Санаэ Такаичи жирэмсний хяналт, төрөх эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг жирэмслэлт, төрөлттэй холбоотой зардлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авахаа мэдэгдсэн ч аль ч санал нь одоогоор хэрэгжиж эхлээгүй байна.

    Японы Ерөнхий сайд асан Фүмио Кишидагийн Засгийн газар 2023 онд хүн амын өсөлтийг дэмжихээр 23.1 тэрбум ам.долларын багц арга хэмжээг танилцуулсан бөгөөд энэхүү бодлогыг Шигэрү Ишиба үргэлжлүүлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих