logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Японы эдийн засаг огцом агшсаны дараа дахин тэлж эхлэв
    Yoshiaki Nohara
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 16 09:20
    400

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    (Bloomberg) -- Японы эдийн засаг 2025 оны IV улиралд үл ялиг өсөлт үзүүлж, өмнөх улирлын огцом агшилтаасаа эргэн сэргэлээ. Энэ нь сонгуулиар түүхэн ялалт байгуулсан Санаэ Такаичигийн хэрэгжүүлж буй идэвхтэй төсвийн бодлого үр дүнгээ өгч буйн илрэл болж байна.

    2025 оны сүүлийн улиралд Японы дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар өсжээ. Энэ нь 1.6 хувиар тэлнэ гэсэн эдийн засагчдын дундаж төсөөлөлтэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт боллоо.

    Дотоодын нийт бүтээгдэхүүнд гол жин дардаг хэрэглэгчдийн зарцуулалт ердөө 0.1 хувиар өссөн нь инфляцын улмаас дотоодын эрэлт тааруу байгаагийн илрэл болж байна. Японд инфляц 2025 он дуусталх дөрвөн жилийн хугацаанд Төв банкных нь зорилтот интервал болох хоёр хувиас дээгүүр түвшинд хадгалагдаж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих