logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Rio Tinto”, “BHP Group” ирэх 7 хоногт санхүүгийн тайлангаа танилцуулна
    Rachel Yeo
    Harshita Swaminathan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 13 15:20
    236

    Зургийг: Carla Gottgens/Bloomberg

    (Bloomberg) -- Австралийн эдийн засгийн сэргэлтэд чухал нөлөөтэй “Rio Tinto” болон “BHP Group”-ийн санхүүгийн тайлан ирэх долоо хоногт гарах товтой байна.

    Түүхий эдийн үнийн өсөлтийн ачаар уул уурхайн хоёр том компанийн орлогын үзүүлэлт аль аль нь хүлээлтийг давах төлөвтэй байна гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид мэдээллээ.

    “Rio Tinto”-ийн тайлан нь тус компани “Glencore”-ийг худалдан авах хэлцлийг орхисноос хойш хоёр долоо хоног ч хүрэхгүй хугацааны дараа танилцуулагдахаар байгаагаараа онцлог.

    “Wilsons Advisory”-ийн шинжээчид “Rio Tinto”-ийн орлогын гол эх үүсвэр болох төмрийн хүдрээс гадна ялангуяа зэсийн олборлолтынх нь өсөлтөд ч анхаарах хэрэгтэйг онцолж байна.

    Индонез, Өмнөд Америкийн нийлүүлэлт тасалдсаны улмаас зэсийн үнэ 2025 онд эрчимтэй өссөн юм.

    Зэсийн ханш пүрэв гарагт хоёр хувиар унасан ч баасан гарагт Лондоны Металлын биржид зэсийн гурван сарын фьючерс гэрээний үнэ тонн нь 13 мянган ам.доллар дөхлөө.

    Cэтгэгдэл бичих