logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Оюу толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр талууд санал нэгдэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 13 10:30
    436

    Зургийг: mongolia.gov.mn

    Г.Занданшатар: Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу "Оюу толгой" төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатай

    Монгол Улсын Засгийн газрын “Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчидтэй хийж буй яриа хэлцэлд ахиц гарч, талууд төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр талууд санал нэгдлээ.

    “Оюу Толгой” ХХК болон “Rio Tinto” группийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзаж, “Rio Tinto”-ийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны захидлыг гардуулж, яриа хэлэлцээг хэлэлцээг эрчимжүүлж, асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхээр тохиролцсоныг Засгийн газар мэдээллээ. Энэ оны эхний хагаст багтаан эцэслэн  шийдвэрлэхээр төлөвлөжээ.

    Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон “Оюу толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалд тусгасан асуудлуудыг ярилцсан байна.

    “Оюу толгой” төслийн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх буюу Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байна. Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг ажлын хэсэгт хүргүүлсэн нь өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэж “Rio Tinto” группийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон захидалдаа тодотгосон байна.

    Мөн “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талд идэвхтэй хамтран ажиллаж буйгаа онцолжээ.  

    Cэтгэгдэл бичих