
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
“Kazatomprom” энэ онд ураны олборлолтоо 9 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 03 09:20
279
Зургийг: mining.com
Дэлхийд ураны олборлолтоор тэргүүлдэг “Kazatomprom” компани гарцаа энэ онд өмнөх оноос есөн хувиар нэмэгдүүлж, 71.5–75.4 сая фунт хүргэнэ гэж төсөөлж байна.
Түүнчлэн Казахстаны Төрийн өмчит тус компани 2026 онд ураны борлуулалт нь 50.7–53.3 сая фунт байна гэсэн төсөөлөл гаргажээ. “Kazatomprom” ийнхүү төсөөллөө нэмэгдүүлсэн нь спот зах зээл дэх ураны үнийн өсөлтийг ашиглахаар зорьж буйтай холбоотой аж. 2025 онд ураны спот үнэ 5.5 хувиар өсөж, 12 дугаар сарын эцэс гэхэд нэг фунт нь 63.50 ам.доллар хүрч өндөрлөж байв.
Даваа гарагийн байдлаар ураны ханш фунт нь 99.25 ам.доллар болсон нь сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Cэтгэгдэл бичих