
Зургийг: Scott Olson/Getty Images/Bloomberg
Дэлхийн хүнсний аюулгүй байдал нь хөдөө аж ахуйн өсөлт, усны хэрэглээ, худалдаа гэсэн гурван чиглэлд нэгэн зэрэг эрсдэлтэй учирсныг “Bloomberg Opinion”-оос онцоллоо.
Дэлхийн хөдөө аж ахуйн гарц сүүлийн 60 жилийн хугацаанд жил бүр хоёроос дээш хувиар өссөн ч 2020 оноос хойш тус салбарын өсөлт 1.63 хувь болж, саарчээ. Тухайлбал: гол гурван үр тариа болох эрдэнэ шиш, цагаан будаа, улаан буудайн ургацын өсөлт сүүлийн таван жилд бараг зогсонги байдалд ороод байна.
Үүнээс гадна дэлхийн уст давхаргын 70 хувь нь удаан хугацааны турш буурч буй нь ахуйн хэрэглээний усны тал хувь болон усалгааны 40 хувийг хангадаг системүүдийн тогтвортой байдалд заналхийлж байна.
Худалдааны тухайд 1960 оноос хойш хүнсний үйлдвэрлэлийн илүүдлийн дийлэнх хувийг дэлхийн бөмбөрцгийн баруун хагас бүрдүүлж иржээ. Үүнд Аргентин, Бразил, Канад зэрэг улс хувь нэмрээ оруулсан ч Ану хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн байна.
2024 онд АНУ-ын эрдэнэ шиш, цагаан будаа, улаан буудай, ургамлын тос, элсэн чихрийн цэвэр экспорт нь 2.66 их наяд калори илчлэг агуулсан бөгөөд энэ нь тус улсын хувьд өөрийн хүн амыг нэг жил тэжээхэд хангалттай хэмжээ юм.
Өнгөрсөн онд нэвтрүүлсэн Дональд Трампын тарифын бодлого, худалдааны хязгаарлалтад АНУ-ын хөдөө аж ахуйн экспорт бараг өртөөгүй хэдий ч энэ нь удаан хугацаанд үргэлжилнэ гэсэн баталгаагүй юм.