logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    ДЭЗФ
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Прабово Субианто: Индонезийн эдийн засаг 2026 онд улам хурдацтай тэлнэ
    Craig Stirling, Chandra Asmara
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 23 09:25
    612

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    Хавьер Милей Аргентин болон БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийг хамгаалав

    (Bloomberg) -- Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто “Энэ онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт улам эрчимжинэ” гэж мэдэгдлээ.

    Тэрбээр Индонезийн эдийн засаг сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр таваас дээш хувиар тэлснийг тодотгожээ. Тиймээс энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь улам өндөр түвшинд байхыг онцолсон байна.

    2024 онд албан тушаалаа хүлээн авсан Прабово Субианто хүнс, эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо хангах, хараат бус эдийн засгийн бодлогыг нэвтрүүлээд байгаа бөгөөд 2026 онд улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг найман хувьд хүргэх амбицлаг зорилт тавиад байгаа юм.

    ezgif-8937eb2376c70a9a.jpg

    Үүнээс гадна Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа өсөн нэмэгдэж буй Аргентин болон БНХАУ-ын эдийн засгийн харилцааг хамгаалсан байр суурийг илэрхийлсэн байна. Тодруулбал: Хавьер Милей БНХАУ бол маш сайн худалдааны түнш болохыг онцлоод, дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээнээс нь шалтгаалан тус улстай худалдаа хийхээс өөр аргагүй гэж тайлбарлажээ.

    Cэтгэгдэл бичих