logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    ДЭЗФ
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Дональд Трамп: Гринландыг нэгтгэхийг эсэргүүцсэн Европын улсуудад нэмэлт тариф ногдуулахгүй
    Hadriana Lowenkron, Sara Sjolin
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 22 09:30
    741

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    Дональд Трамп: Хүч хэрэглэвэл АНУ-ыг хэн ч зогсоож чадахгүй, гэхдээ би хүч хэрэглэхгүй

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн Эдийн Засгийн Форумын индэр дээрээс үг хэлэхдээ "АНУ Гринланд арлыг худалдан авах санал боловсруулсан"-ыг зарлалаа. Тэрбээр “Хүссэн зүйлээ авахын тулд АНУ хүч хэрэглэхээр төлөвлөөгүй байгаа, харин арлын асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж эхлэхийг шаардаж байгаа”-гаа тодотгоод “Энэ арал бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад амин чухал газар бөгөөд зөвхөн АНУ л энэ нутаг дэвсгэрийг хамгаалан хөгжүүлж чадна” гэсэн нь ихээхэн анхаарал татаж байна.

    "Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гринландын асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн нь ирээдүйд байгуулах гэрээний үндэс суурь болно" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” хуудастаа онцолжээ.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

    “АНУ дайнд түүхэн ялалт байгуулсан. Хэрэв бид байгаагүй бол өнөөдөр та бүхэн герман эсвэл магадгүй япон хэлээр ярьж байх байсан. Дайны дараа бид Гринландыг Дани улсад буцааж өгсөн. Тэр үед бид ямар тэнэг байсан юм бэ гэж боддог. Зүгээр л өгчихсөн. Одоо хариуд нь яаж байгааг хар л даа. Хэрвээ би их хэмжээний хүч ашиглахгүй бол юу ч олж долоохгүй байх магадлалтай. Харин хүч хэрэглэвэл биднийг үнэндээ хэн ч зогсоож чадахгүй. Гэхдээ байна аа, би тэгэхгүй. Ойлгож байна уу? Одоо хүн бүр л “ өө за ашгүйдээ” гэж бодож байгаа байх. Магадгүй миний энд хийсэн хамгийн том мэдэгдлүүдийн нэг байх. Хүмүүс намайг хүч хэрэглэнэ л гэж бодсон байх. Хүч хэрэглэх шаардлага надад алга. Би хүч хэрэглэхийг хүсэхгүй байна. Хэрэглэх ч үгүй” гэж мэдэгдлээ.

    Мөн тэрбээр Гринландыг нэгтгэх оролдлогыг нь эсэргүүцэж буй Европын найман улсын бараа, бүтээгдэхүүнд импортын тариф ногдуулахгүй гэдгээ тодотгосон аж. Хэдий тийм боловч яг ямар тохиролцоонд хүрсэн нь тодорхойгүй хэвээр байна. 

    Нэмэлт тариф тогтоохгүй гэж мэдээлсний дараа АНУ-ын хувьцаануудын ханш огцом өсөж, “S&P 500 Index” болон “Nasdaq 100 Index” шинэ дээд түвшинд хүрлээ. Мөн АНУ-ын Засгийн газрын бондын ханш өсөж, “Bloomberg Dollar Spot Index” арилжааны өдрийн дээд цэгт хүрсэн байна.

    Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен энэхүү үйл явдлыг нааштайгаар хүлээн авч, энэ өдөр эхэлснээсээ илүү сайнаар өндөрлөж байна гэж мэдэгджээ. Хэдий тийм боловч Дональд Трамп Гринландыг хяналтдаа авах зорилгоосоо бүрэн татгалзаагүй нь илэрхий тул энэ асуудал Данийн вант улсын хувьд "улаан шугам" хэвээр байгааг онцолсон байна.

    Дональд Трамп, NATO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нарын уулзалтын дараа “Дани, Гринланд болон АНУ-ын хооронд явагдаж буй хэлэлцээ нь эдийн засаг, цэргийн хувьд Гринландад байрлан бэхжих боломжийг ОХУ, БНХАУ-д олгохгүй байх үүднээс цаашид үргэлжлэн явагдана” гэж NATO-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

    Мөн Арктикийн холбоотон долоон улсын хамтын хүчин чармайлтаар бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад төвлөрөхийг тодотгосон байна.

    Cэтгэгдэл бичих