logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    ДЭЗФ
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Энх тайвны Зөвлөлийн анхны гишүүний нэг боллоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 23 09:00
    964

    Зургийг: mongolia.gov.mn

    ЗГ: Дүрэмд заасан нэг тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн гурван жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн санаачилсан Энх тайвны Зөвлөлийг албан ёсоор байгуулж, Монгол Улс анхны гишүүдийнх нь нэг боллоо. Швейцарын Давос хотноо үргэлжилж буй Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр тус зөвлөлийн нээлтийн арга хэмжээ болж, Монгол Улс гишүүн орноор нэгдсэнийг батлах баримт бичигт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гарын үсэг зурав.

    Монгол Улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд Энх тайвны зөвлөлийн Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчмыг баримталж байгаагаараа Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт бодлоготой бүрэн нийцэж байгааг Засгийн газар тодотгов. 

    Дүрэмд заасан  нэг тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн гурван жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд гурван жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой аж.

    Энх тайвны Зөвлөл нь дэлхийн геополитикийн тогтвортой байдлыг дэмжин ажиллах болохыг Дональд Трамп онцолсон ч АНУ-ын гол холбоотон орнууд энэ талд хуваагдмал байр суурьтай байгаа юм. "Зөвлөл бүрэн байгуулагдсанаар бид НҮБ-тай хамтран бүхнийг хийх боломжтой болох юм. НҮБ-д асар их бололцоо бий гэдгийг би байнга хэлдэг" хэмээн Дональд Трамп онцолсон байна.

    Зөвлөлийн дүрмийг хүчин төгөлдөржүүлж, албан ёсны олон улсын байгууллага болгох нээлтийн ёслолд Дональд Трампын улс төрийн холбоотнууд болох Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Пакистаны Ерөнхий сайд Шебхаз Шариф, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль-Тани, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал ибн Фархан Аль Сауд, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нарын 19 улсын Төр, засгийн тэргүүн болон өндөр дээд албан тушаалтнууд оролцож, үүсгэн байгуулагч гишүүд нь болцгоолоо.

    Ээдрээтэй эхлэл

    Дональд Трампын том санаачилга ийнхүү биеллээ олсон ч тус байгууллагын зорилтууд, бүтэц бүрэлдэхүүн, АНУ-ын Ерөнхийлөгчид ногдох эрх мэдэл нь ихээхэн эргэлзээ төрүүлж буй. АНУ-ын чухал холбоотнууд, ялангуяа “Их 7”-ийн гишүүн орнууд зөвлөлд хараахан нэгдээгүй байгаа юм.

    Энх тайвны Зөвлөл байгуулах санааг Дональд Трамп дайнд нэрвэгдсэн Газын зурваст энх тайван тогтоож, сэргээн босголтыг дэмжих зорилгоор анх дэвшүүлсэн юм. Хэдий тийм боловч Зөвлөлийн дүрмийн төсөлд “Зөрчил мөргөлдөөний аюул учирсан, нөлөөлөлд нь өртсөн бүсүүдэд урт хугацааны энх тайван байдлыг хангах” илүү өргөн хүрээтэй чиг үүрэг тусгасан байгааг “Bloomberg” мэдээлсэн. Энэ нь НҮБ-ын чиг үүрэгтэй зөрчилдөж, ач холбогдлыг нь багасгах вий гэдэгт АНУ-ын түншүүд болгоомжилж байгаа аж.

    unnamed.jpg

    Үүнээс гадна Зөвлөлд байнгын суудалтай болохын тулд улсууд багадаа нэг тэрбум ам.долларын хувь нэмэр оруулах, Дональд Трампыг Зөвлөлийн анхны даргаар сонгож, эцсийн шийдвэр гаргах эрх мэдлийг олгох зэрэг заалтууд дүрмийн төсөлд багтжээ. Мөн Дональд Трамп ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийлэл үргэлжилж байгаа үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нарыг Зөвлөлд нэгдэхийг урьсан нь ардчилсан холбоотнуудынх нь дунд бухимдал үүсгэсэн байна.

    Албан ёсны мэдэгдэл, хэвлэлүүдийн мэдээллээс харвал АНУ 60 гаруй улсыг Энх Тайвны Зөвлөлд нэгдэхийг урьсан байна. Одоогоор Франц, Их Британи, Швед, Нидерланд, ХБНГУ, Канад улс урилгаас татгалзаад байгаа юм.

     

    ДЭЗФ-ыг тойрсон үйл явдлууд, хөндөгдсөн гол асуудлууд, нэр хүндтэй эрхмүүдийн байр суурийг багтаасан тусгай хөтөлбөрийг I/23-нд 18.00 цагаас хүлээн авч үзээрэй.

    Cэтгэгдэл бичих