logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    ДЭЗФ
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Ховард Лутник Европыг шүүмжилсний дараа Кристин Лагард ДЭЗФ-ийн оройн зоогийн арга хэмжээг орхин гарав
    Alexander Weber
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 22 16:30
    619

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    Кристин Лагард: Дональд Трампын нэмэлт тариф эдийн засагт тодорхой бус байдлыг эргүүлэн авчирч байна

    (Bloomberg) -- Швейцарын Давост болж буй Дэлхийн Эдийн Засгийн Форумын хүндэтгэлийн зоогийн VIP арга хэмжээний үеэр тавьсан илтгэлдээ АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник Европыг шүүмжилж эхэлсний дараахан Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард арга хэмжээг шууд орхин гарсныг эх сурвалжууд мэдээллээ.

    Орон нутгийн цагаар мягмар гарагийн үдэш зохион байгуулсан 100 гаруй зочин оролцсон тусгай арга хэмжээг Ховард Лутникийн илтгэлээр өндөрлүүлсэн аж.

    Тэрбээр Европын улс орнуудын эдийн засгуудыг басамжилж, АНУ-тай харьцуулахад өрсөлдөх чадвараар дутмаг байгааг шүүмжилсэн нь Европын талын хэд хэдэн зочин төлөөлөгчийг тухгүй болгож байсан нь ажиглагдсан гэж эх сурвалжууд тодотгосон байна. 

    АНУ-ын зочдын суудлыг зоогийн ширээний хамгийн хойно байхаар тооцоолж зохион байгуулсан ба уулзалтын үеэр зарим улсын төлөөлөгч шууд дургүйцлээ илэрхийлжээ.

    Тус арга хэмжээнд АНУ-аас тус улсын Сангийн сайд Ховард Лутникээс гадна Худалдааны төлөөлөгч Жамисон Гриэр, “Blackrock” компанийн Гүйцэтгэх захирал Ларри Финк тэргүүтэй хүмүүс оролцсон байна.

    Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард Дональд Трампын сүүлийн үеийн тарифын сүрдүүлгүүдээс болж эдийн засагт эргэлзээ, тодорхой бус байдал эргэн ирснийг Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “АНУ болон Европ хоорондын итгэлцэл суларч байгааг цохон тэмдэглээд нэмэлт тарифын бодлогын дам нөлөөг хоёр бүс нутгийн компаниуд зохицуулах нь хүндрэлтэй байгаа”-г онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих