
Шилжилтийн эдийн засагт бүтээмж, ур чадвар, стратеги, хариуцлагаараа тэргүүлж, тогтвортой хөгжлийг түүчээлэх "Catalyst"-уудыг “Bloomberg TV Mongolia" хоёр дахь жилдээ тодруулах гэж байна.
"Catalyst”-уудаар дамжуулан хиймэл оюун, инновацын үсрэнгүй хөгжлийн эдийн засагт шинэ боломжуудыг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой хүчин чармайлт гаргаж, хөгжлийн урт хугацааны үнэ цэн бий болгож буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг таниулахыг зорьдог билээ.
2025 оны “Catalyst”-уудыг тодруулахад банк, санхүүгийн салбарын тэргүүлэгч Худалдаа Хөгжлийн банк хамтран ажиллаж байна. Мөн тав тухтай амьдралыг дэмжих орон сууцны санхүүжилтийн эко систем бий болгож буй Монголын Ипотекийн Корпорац ОССК, тогтвортой хөгжил, дэвшилтэт технологийн нэгдлээс төрсөн ноолуурын шинэ үе, инновацын брэнд “Capra”, байгалийн сайханд үнэ цэнээ хадгалах амьдралын орчныг бүрдүүлсэн “Monterra Resort & Villa” ивээн тэтгэж буйг дуулгахад таатай байна.
2013 оноос хойш жил бүр Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчид, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд, бизнесийн шилдгүүдийг алдаршуулж, сурталчлан таниулсан "Bloomberg Awards"-ийн дараагийн хуудас нь "Catalyst"-уудаар үргэлжилж буй. 2024 оны "Catalyst"-уудыг “Economics”, “M&A”, “Digital”, “ESG”, “Net-Zero”, “Innovation”, “Investment”, “Impact”, “Smart Solution” гэсэн есөн төрөлд нэр дэвшүүлж, "Шилдэг"-үүдийг тодруулж байв.
Энэхүү санаачилга нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хэвлэл мэдээллийн оролцоо, санаачилгыг манлайлан сайн жишиг тогтоох “Bloomberg TV Mongolia”-ийн үндсэн зорилтын нэг хэсэг болох юм.
Шинэ эдийн засгийн хурдасгуур болж буй “Catalyst”-уудыг бид 11 дүгээр сарын 20-ны өдөр тодруулах болно.