logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АҮЭБЯ: Шатахууны хомсдолыг бүрэн шийдвэрлэж, улсын нөөцийг хоёр дахин нэмэгдүүллээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 29 15:10
    737

    Зургийг: С.Батсайхан

    АИ-92 шатахууны хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр Засгийн газар төлөвлөгөөт арга хэмжээ авч ажиллаж байгаагаа мэдээлэв

    Импортыг хоёр дахин нэмэгдүүлснээр шатахууны хомсдолыг бүрэн шийдвэрлэсэн гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ. Лхагва гарагийн 22.00 цагийн үед 110 вагон буюу 6600 тонн АИ-92 автобензин орж ирнэ. Энэ нь хэвийн үеийнхээс гурав дахин их хэмжээ гэдгийг тэрбээр онцолж байна.

    Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын холбогдох байгууллагуудтай цахим уулзалт хийж, Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тасралтгүй тээвэрлэх тохиролцоонд хүрчээ. Мөн ОХУ-ын эрчим хүчний яамны Тэргүүн дэд сайд Павел Сорокинтой хийсэн цахим хурлын үеэр ОХУ-ын тал одоогийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч Монгол Улсыг шатахуун нийлүүлэлтээр таслахгүй байх, тогтвортой хангах байр сууриа илэрхийлсэн бөгөөд хоёр улсын хооронд байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон байна.

    Түүнчлэн БНХАУ-ын талтай холбогдон яаралтай хэлэлцээр хийж, ирэх сард 15,500 тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр тохиролцсоныг салбарын сайд онцлов. Одоогоор 2500 тонн АИ-92 автобензин, 2500 тонн дизель түлш Хөх хотын үйлдвэрээс Монгол руу ачигдаад байгаа аж.

    Харин урт хугацааны бодлогыг харвал газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрсэн, 2027 оны эхний хагас гэхэд ашиглалтад оруулахаар зорьж буйг салбарын сайд онцоллоо.

    Аравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 51 вагон АИ-92 автобензин Монгол Улсын хэмжээнд байгаа бөгөөд Эрдэнэт өртөөнд таван вагон, Дархан өртөөнд дөрвөн вагон, Сайншанд өртөөнд таван вагон буугаад байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийт 59 вагон АИ-92 автобензин, 134 вагон дизель түлш Сүхбаатар өртөөнд орж ирэх төлөвтэй байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв.

    Cэтгэгдэл бичих