logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Евро бүсийн инфляц III сард 2.4 хувь болж, шинжээчдийн төсөөллөөс өндөр дүнгээр саарлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 04 16:35
    293

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    Хүнс, эрчим хүчийг оруулаагүй тооцсон суурь инфляц буурч, 2.9 хувь болжээ

    Евро бүсийн инфляц хүлээгдэж байснаас өндөр дүнгээр саарч, Европын Төв банк ирэх зургаадугаар сард бодлогын хүүгээ бууруулах хүлээлтийг баталгаажууллаа. 

    Хоёрдугаар сард 2.6 хувь байсан хэрэглээний үнэ гуравдугаар сард 2.4 хувь болж буурсан нь шинжээчдийн төсөөлөл 2.5 хувиас бага үзүүлэлт болж байна. Хүнс, эрчим хүчийг оруулаагүй тооцсон суурь инфляц мөн өндөр дүнгээр буурч, 2.9 хувь болжээ.

    Энэ нь инфляц зорилтот хоёр хувийн түвшинд хүрэх ойртож байгааг харуулж, үнийн өсөлт хоёр оронтой тоонд орсны дараа хэрэгжүүлж эхэлсэн зарим хязгаарлалтаа удалгүй цуцлах боломжийг олгож байна.

    Европын Төв банк зургаадугаар сарын хурлаараа бодлогын хүүг бууруулж эхэлнэ гэж тус банкны удирдах зөвлөлийн гишүүн Пабло Эрнандес Де Кос мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих